Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан. Эрчим хүчний салбарын албан хаагч нарт төрийн дээд одон, медалиар шагнасныг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх нар гардуулан өгөв.
Амгалан дулааны станц ТӨХК-ийн өвлийн оргил ачаалалд шаардлагатай нүүрсний нөөцийг станцын гадна талбайд дагтаршуулж хураасан.
Санамж бичгийн хүрээнд М-Си-Эс Кока-Кола ХХК-иас Амгалан дулааны станц ТӨХК хүртэл шугам хоолой барьж, Зүүн бүсийн хэрэглэгчдэд дулаан үйлдвэрлэхэд ашиглах усны нэмэлт эх үүсвэрийг бий болгоно.
Амгалан дулааны станц ТӨХК нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 063, 035 дугаар тусгай ангийн бүрэн бүрэлдэхүүнтэй хамтарч Гал түймрийн гамшиг эсэргүүцэх тактикийн дадлага сургуулилтыг зохион байгууллаа.
“Амгалан дулааны станц” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” түүний дотор Эрчим хүчний сэргэлтийн зорилтод “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-ын хүчин чадалтай нэг зуухаар өргөтгөх төсөл багтаж байсан юм.
Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2023.11.08/ “Дулааны III цахилгаан станц” ТӨХК, “Амгалангийн дулааны станц” ТӨХК-ийн өргөтгөлийн барилга угсралтын талбайд ажиллалаа.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Эрчим хүчний сэргэлтийн зорилтын хүрээнд Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах томоохон арга хэмжээ, хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.