Сонгон шалгаруулалтын зар

Сонгон шалгаруулалтын зар

Уншсан既読Read 2
ТүгээхShare共有する공유하기

“Амгалан дулааны станц” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

Тавигдах шаардлага:

  • Менежментээр мэргэшсэн, удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, удирдлагын ажлын туршлагатай;
  • Эрчим хүчний инженер /0713 цахилгаан, эрчим зүй, эсхүл усан хангамж, сантехникийн инженер/ мэргэжилтэй (073201, 073202 индексийн аль нэгээр эзэмшсэн бол давуу талтай);
  • Эрүүл мэндийн хувьд ажил, албан тушаалын шаардлагыг гүйцэтгэхэд нийцтэй байх;
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, манлайлах, олон нийттэй харилцах ур чадвартай байх;
  • Компанийн ашиг сонирхлын зөрчилгүй байх;
  • Баримт бичиг боловсруулах, компьютерийн хэрэглээний программын бүрэн эзэмшилтэй байх.

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  2. Анкет /Төрийн албан хаагчийн анкет бөглөж, 4×6 хэмжээтэй зураг наасан байх/;
  3. Ажил байдлын тодорхойлолт;
  4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (e-mongolia лавлагаа);
  5. Иргэний үнэмлэхний хуулбар (e-mongolia лавлагаа);
  6. Боловсролын диплом, үнэмлэх, сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  7. Иргэний эрүүгийн хариуцлагын лавлагаа.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 17:00 цаг хүртэл Эрчим хүчний яам /Засгийн газрын XIV байр/ – 3 давхар, 319 тоот, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга дээр хүлээн авна. Холбогдох утас: 51-267069


Тестийн шалгалт:

Удирдах ур чадварыг түвшин тогтоох шалгалт 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10:00 цагт Эрчим хүчний яамны хурлын танхимд зохион байгуулна. Шалгалт дараах агуулгыг хамарсан нийт 30 тест-ээс бүрдэнэ, 70 ба түүнээс дээш оноо авсан нэр дэвшигч тэнцсэнд тооцогдоно. Үүнд:

  1. Тусгай сонгон, дэвших шалгалтад хамрах мэдлэг;
  2. Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвар;
  3. Монгол хэлний бичгийн болон бичвэр найруулах, компьютерийн хэрэглээний программ ашиглах чадвар.

Ярилцлагын шалгалт:

Эрчим хүчний яамны хурлын танхимд 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 13:30 цагт удирдах ур чадварыг түвшин хангасан нэр дэвшигчдээс дараах үзүүлэлтүүдээр ярилцлага авна. Үүнд:

  1. Удирдан зохион байгуулах чадвар;
  2. Манлайлах чадвар;
  3. Багаар ажиллах чадвар.

Анхаарах зүйлс:

  1. Материалыг бүрдүүлж байх ба дутагдал гарвал таны сонгон шалгаруулалтад оролцох эрхийг орхих, эсхүл холбоо барих утасны дугаарыг баталгаажуулах;
  2. Материалыг сонгон шалгаруулалтад зориулан ашиглана;
  3. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй;
  4. Материал бүрэн дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

“Амгалан дулааны станц” ТӨХХК-ийн

Төлөөлөн удирдах зөвлөл

2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр