МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2015 ОНЫ 371 ТООТ ТОГТООЛООР “АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦ” ХХК-ИЙГ “ДУЛААНЫ IV ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-ИЙН ОХИН КОМПАНИ ХЭЛБЭРЭЭР АЖИЛЛУУЛАХААР ШИЙДВЭРЛЭСЭН.
Энэ шийдвэрийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий Газраас 0000110810 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсоноор Монгол улсад бие даасан үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд болсон.
Монгол Улсын Эрчим хүчний яамны 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1691/16 тоот “Ажил үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл, Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №10/2016 тоот “Дулааны эрчим хүч үйлдвэрлэх” 5 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл тус тус олгогдсоноор үйл аж:иллагаа явуулах эрхтэй болсон.
“Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Хурлын 2015 оны 23 тоот тогтоолоор “Амгалан дулааны станц” ХХК-ийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийг баталсан.
Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 71 тоот тогтоолоор "Дулааны IV цахилгаан станц" ТӨХК-ийн охин компани болох "Амгалан дулааны станц" ХХК-ийн хэлбэрийг 100 хувь төрийн өмчит бие даасан хувьцаат компани болгон өөрчилсөн.
Одоо "Амгалан дулааны станц" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Монгол улсын зөвлөх инженер М.Мөнхөө, Ерөнхий инженерээр Э.Мөнхжаргал нар томилогдон ажиллаж байна.
ТУС КОМПАНИ НЬ
А. Үндсэн үйлдвэрлэлийн
Б. Үйлдвэрлэлийн бус