Мэндчилгээ

Амгалан дулааны станц нь 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр анхны галлагааг хийснээс хойш даруй 11 дэх жилтэйгээ золгож, Улаанбаатар хотын зүүн бүсийн хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр найдвартай ханган ажиллаж байна.

Манай хамт олон 464 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай, нийт 4 зуухтайгаар үйл ажиллагаагаа явуулж нийслэл Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэгцээний 13.1 хувийг хангаж, стратегийн чухал үүргийг нэр төртэй биелүүлж байна.

Бид үйл ажиллагаандаа хүрээлэн буй орчин, ард иргэдийнхээ эрх ашгийг дээдлэн, эрчим хүчний салбарын дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжсэн үйлдвэрлэлийг эрхэмлэн, компанийн гол үнэт зүйл болсон ажилтнуудынхаа ажиллах, таатай орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч байна.

МОНГОЛ УЛСЫН ГАЛ ГОЛОМТ МӨНХӨД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ.

АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦ ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
Ч.ТАВАНСАХЪЯА