Иргэд, байгууллагууд Амгалангийн дулааны станц ТӨХК-д цахим хэлбэрээр өргөдөл, гомдол, санал хүсэлтээ илгээх боломжтой.
Өргөдөл гаргахдаа Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэн, бусдын эрх, эрх чөлөөг зөрчих, хууль бус зорилгоор ашиглах, илт гүтгэлэг, доромж үг хэллэг ашиглахгүй байхыг анхаарна уу.
ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ГАРГАХ ШААРДЛАГА
Бичиг баримт үнэн зөв байх ёстой.
ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ХЯНАХГҮЙ БАЙХ ҮНДЭСЛЭЛ
ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ХЯНАХ БА ХАРИУ ӨГӨХ ЖУРАМ
Амгалангийн дулааны станц ТӨХК өргөдөл, гомдлыг хүлээн авсны дараа холбогдох хэлтэс, мэргэжилтнээр судлуулж, тайлбар, хариу өгнө.
Асуудал нарийн шинжилгээ шаардсан тохиолдолд холбогдох байгууллагуудтай хамтран судалгаа хийж, ажлын 30 хоногийн дотор хариуг албан ёсоор ирүүлнэ.
Иргэдийн эрх ашиг, хууль ёсны сонирхолтой холбоотой асуудлыг шударга, ил тод байдлаар шийдвэрлэнэ.
ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ХАРИУГ АВАХ ХЭЛБЭР
Цахим хэлбэрээр илгээсэн өргөдөл, гомдлын хариуг таны бүртгэлтэй цахим шуудангаар эсвэл утсаар холбогдон мэдэгдэнэ.
Шинээр санал хүсэлт илгээсэн тохиолдолд хариуг 60 хоногийн дотор өгнө.