Сургалтын мэдээлэл: 2026 оны гал унтраах тактикийн сургуулилт

Сургалтын мэдээлэл: 2026 оны гал унтраах тактикийн сургуулилт

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Амгалан дулааны станц ТӨХК нь 2026 оны гал унтраах тактикийн сургуулилтыг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран “Галын онц аюултай объектод гарсан гал түймрийг унтраах” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Тус сургуулилалт 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд сургуулилтын үеэр Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, гал унтраах болон аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл оролцоно.

Иймд дээрх өдөр манай байгууллагын нутаг дэвсгэрт явагдах үйл ажиллагаа нь төлөвлөгөөт гал унтраах тактикийн сургуулилалт болохыг урьдчилан мэдэгдэж байна.