
Амгалан дулааны станц ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Мягмар овогтой Мөнхөө нь 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дэлхийн дээвэр Эверестед 8,848.86 метрийн оргилд амжилттай гарлаа. Тэрээр энэхүү эрхэм үйлсээрээ салбарын нийт ажилтнуудыг төлөөлөн Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний яамны тугийг Эверестийн оргилд мандуулж, салбарынхаа бахархалт төлөөлөл боллоо.