
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас зохион байгуулж буй тус өдөрлөгөөр Амгалан дулааны станц ТӨХК иргэдэд байгууллагынхаа үйл ажиллагааны талаархи танилцуулга мэдээлэл, зөвлөгөө болон холбогдох үйлчилгээг үзүүлж ажиллаа.
Амгалан Дулааны Станц ТӨХК нь дулаан эрчим хүч үйлдвэрлэх үйл ажиллагаандаа байгальд ээлтэй технологи, хүрээлэн буй орчныг бохирдлыг бууруулах, усны нөөцийг хамгаалах, хаягдалгүй эдийн засгийг дэмжсэн ногоон шийдэл нэвтрүүлсэн НОГООН ГЭРЧИЛГЭЭ-тэй анхны станц юм.