Амгалан дулааны станц ТӨХК-ийн 2025 оны “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА, ТЭРГҮҮНИЙ АЖИЛТНУУД" -аа шагнаж урамшуулах баярын хурал амжилттай явагдаж өндөрлөлөө.
- Амгалан дулааны станц ТӨХК-ийн “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т Дотоод аудитор Б.Бямбасүрэнг бичиж алдаршуулан өргөмжлөл олгов.
- “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА”-аар АХММХ-ийн Авто ачигчийн жолооч Б.Батбаяр,
- “ТЭРГҮҮНИЙ ИНЖЕНЕР”-ээр Цахилгаан цехийн Технологи удирдлагын системийн программист инженер Б.Барас,
- “ТЭРГҮҮНИЙ МАШИНЧ”-аар Зуухан цехийн Зуухны машинч Г.Болортуяа,
- “ТЭРГҮҮНИЙ МЭРГЭЖИЛТЭН”-ээр Худалдан авах ажиллагааны хэлтсийн Ахлах мэргэжилтэн Ш.Гантулга,
- “ТЭРГҮҮНИЙ ЗАСВАРЧИН”-аар Засварын цехийн Станцын тоног төхөөрөмжийн засварчин Ч.Нямдорж,
- “ТЭРГҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН”-аар Үйлчилгээ харуул хамгаалалтын хэсгийн Үйлчлэгч Ч.Гандолгор нар тус тус хөдөлмөрийн амжилтаараа тэргүүлж шагнууллаа.
Мөн Амгалан дулааны станц ТӨХК-ийн “2025 ОНЫ ХАМТ ОЛНЫ ИТГЭЛИЙГ ХҮЛЭЭСЭН АЖИЛТАН” -аар Үйлчилгээ харуул хамгаалалтын хэсгийн Угаалгын машины оператор М.Оюунгэрэл нь хамт олны саналаар шалгарч, ажилтнуудын хандивласан урамшууллын 10,000,000 (Арван сая) төгрөгөөр шагнууллаа.







