
Хамт олондоо талархал дэвшүүлье!
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Налайх дүүргийн шинэ цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ажилд манай “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн хамт олон эрчим хүчний салбарынхантайгаа мөр зэрэгцэн амжилттай оролцлоо.
Эх дэлхийдээ суулгасан мод бүхэн маань урган томорч, ирээдүй үед маань цэвэр агаар бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна.
Ажлын ачаалал, завгүй хуваарийг үл харгалзан сэтгэл зүтгэл гарган оролцсон бүх ажилтнууддаа халуун баярлалаа! Та бүхний маань тарьсан мод бүхэн шимтэй ургах болтугай.

