Гал унтраах тактикийн сургуулилт амжилттай зохион байгуулагдлаа

Гал унтраах тактикийн сургуулилт амжилттай зохион байгуулагдлаа

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

“Амгалан дулааны станц” ТӨХК нь Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 63 дугаар анги, Аврах, гал унтраах 35 дугаар анги болон Монголын Улаан Загалмай Нийгэмлэгтэй хамтран 2026 оны Гал унтраах тактикийн сургуулилтыг амжилттай зохион байгууллаа.

Сургуулилт 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 09:00-10:40 цагийн хооронд Түлш дамжуулах цехийн Туузан дамжлага №5-д гал түймэр гарсан нөхцөл байдлаар явагдав.

Сургуулилтын хүрээнд:

  • Өндөрт гарсан гал түймрийг унтраах, ажилтныг аврах;
  • Шар өвсний түймрийг унтраах;
  • Объектын хэмжээнд гарсан гал түймрийг унтраах;
  • Автомашинд гарсан гал түймрийг унтраах чиглэлээр бодит нөхцөлд ойртуулсан дадлага сургуулилтуудыг зохион байгууллаа.

Сургуулилтад “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн 178 инженер, техникийн болон удирдах ажилтан, Онцгой байдлын байгууллагын 40 алба хаагч, тусгай зориулалтын 6 автомашин оролцож, гал түймрийн үед байгууллага хоорондын уялдаа холбоо, шуурхай ажиллагаа, ажилтнуудын бэлэн байдлыг бодитоор шалган бататгалаа.

Сургуулилт зохион байгуулалт, оролцоо, гүйцэтгэлийн хувьд үр дүнтэй болж, сургуулилтын удирдагчийн зүгээс “Сайн” үнэлгээ авлаа.

Галын аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ажилтан албан хаагчдын бэлэн байдлыг дээшлүүлэх нь байгууллагын тогтвортой, найдвартай үйл ажиллагааны чухал хэсэг юм.

Сургуулилтад идэвх санаачилгатай оролцсон нийт ажилтан, алба хаагчид болон хамтран ажилласан байгууллагуудад хамт олонд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.